Хайх

Ариана Гранде, Childish Gambino болон бусад дуучид  Lollapalooza наадмын онцлох уран бүтээлчдээр тодорлоо

Ариана Гранде, Childish Gambino болон бусад дуучид Lollapalooza наадмын онцлох уран бүтээлчдээр тодорлоо

Чикаго хотод зохиогдоно

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Ариана Гранде, Childish Gambino, Twenty One Pilots, Tame Impala болон бусад уран бүтээлчид 2019 оны Lollapalooza хөгжмийн наадмын онцлох уран бүтээлчээр шалгарчээ. Энэ жил тус хөгжмийн наадамд нийт 170 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тэдний дунд рок, хип хоп, поп, кантри зэрэг төрөл бүрийн жанраар уран бүтээлээ туурвидаг хамтлаг, дуучид оролцох болсноороо онцлог болж байна.

Lollapalooza хөгжмийн наадам наймдугаар сарын 1-4 хооронд Чикаго хотод зохион байгуулагдах болно. Наадмын дөрвөн хоногийн тасалбар зэрэглэлээсээ хамаараад 340-4,200 ам.долларын хооронд худалдаалагдаж байгаа аж.

Дашрамд дурдахад дуучин Ариана Гранде энэ жил мөн Coachella хөгжмийн наадмын тайзнаа дуулах болсон билээ. Түүний тоглолтыг дөрөвдүгээр сарын 14 ба 21-нд үзэх боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх