Хайх

\"Birds of Prey\" киноны дуунуудыг дан эмэгтэй уран бүтээлчид дуулжээ

"Birds of Prey" киноны дуунуудыг дан эмэгтэй уран бүтээлчид дуулжээ

Анхны сингл видео клипний хамтаар цацагдлаа

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 UK

DC Comics-ийн эмэгтэй баатруудын тухай өгүүлэх "Birds of Prey" киноны албан ёсны дуу цацагдлаа. "Diamonds" нэртэй энэхүү синглийг рэппер Megan Thee Stallion ба дуучин Normani нар дуулсан бөгөөд Мэрилин Монрогийн алдарт "Diamonds Are A Girl's Best Friend" дуунаас ("Gentlemen Prefer Blondes" киноны дуу) санаа аван бүтээжээ.

Уг синглээс гадна тун удахгүй "Birds of Prey: The Album" нэртэй цомог нээлтээ хийх болно. Энэхүү цомогт Холзи, Doja Cat, Adona зэрэг дан эмэгтэй уран бүтээлчдийн дуулсан нийт 15 дуу багтсан байна.

Эргэн сануулахад "Birds of Prey"-г кино найруулагч Кэти Янг бүтээхээр болсон юм. Тэрээр супер баатартай кино бүтээж буй анхны Ази эмэгтэй болж буйгаараа онцлогтой. Кинонд Харли Куинн, "Black Canary", "Huntress", Рене Монтоя зэрэг DC Comics-ийн алдартай дүрүүд гарч ирэх болно. Киноны гол дүрд Марго Робби, Мэри Элизабет Уинстэд, Юэн Макгрегор зэрэг жүжигчид тоглосон байна.

"Birds of Prey" кино болон "Birds of Prey: The Album" цомог 2020 оны хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ.

"Birds of Prey" киноны дуунуудыг дан эмэгтэй уран бүтээлчид дуулжээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх