Хайх

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт

Мөн жүжигчин бүсгүй сүүлд тоглосон "Mary Queen of Scots" киноныхоо тухай ярьжээ

Text: Buro.Mongolia


Жүжигчин Марго Робби Harper's Bazaar сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын гол дүрээр сонгогджээ. Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Марго хамгийн сүүлд тоглосон "Mary Queen of Scots" киноны тухай ярьж, өөрийн гэсэн кино продакшн үүсгэн байгуулснаа дурдсан байна.

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 1)

Жүжигчний хэлснээр хатан хаан I Элизабетийн дүрд хувирахын тулд тэрээр өдөр бүр нүүр хувиргалтад 3,5 цаг зарцуулдаг байж. Хатан хаан бага насандаа салхин цэцэг өвчин тусаж байсан тул үүнээс үүдэлтэй сорвийг Маргогийн нүүрэн дээр ч бас будалтын аргаар гаргах шаардлагатай болсон юм. Мөн Марго халцарсан үстэй парик зүүж, нүүрээ өдөр бүр цагаан будгаар маш зузаан будуулдаг байсан ба дүрдээ хувирсан үед нь зураг авалтын талбар дээрх хүмүүс түүн рүү эгцэлж харж ч чаддаггүй байжээ.

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 2)

Үүнээс гадна Марго 2014 онд өөрийн гэсэн LuckyChap нэртэй кино продакшн үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү алхмаа Холливүүд дэх эмэгтэйчүүдийн эрхийг тэнцвэржүүлэх зорилготой холбон тайлбарласан байна. "Дүр сонгох үед гол дүрийн эрэгтэйн эхнэр эсвэл найз бүсгүйн дүрийг санал болгодог хандлагаас залхсан юм" хэмээн жүжигчин бүсгүй хэлжээ.

Дашрамд дурдахад "Mary Queen of Scots" кино арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийх байгаа.

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 3)

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 4)

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 5)

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 6)

Марго Роббигийн Harper’s Bazaar сэтгүүлд зориулсан зураг авалт (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх