Хайх

Загварын хувьсал: Марго Робби

Загварын хувьсал: Марго Робби

Тачаангүй хэрнээ өхөөрдөм

Text: Ө.Тодгэрэл


Хэдхэн жилийн дотор загварын анхлан сурагчаас “про” статус руу шилжсэн Марго Роббигийн стиль хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая

За тэгэхээр саяхан нээлтээ хийсэн "Suicide Squad" буюу "Үхлийн салаа" киног үзсэн хүн бүрийн амнаас зөвхөн нэг нэр л гарч байгаа нь Марго Робби. Эсвэл Харли Квинн. Австралийн үзэсгэлэнт бүсгүйд дурлаагүй хүн гэж Монголд бараг үлдээгүй бололтой. Түүний "халдвартай" инээмсэглэл, шонтгор хамар, шаргал үс, тачаангуй хэрнээ өхөөрдөм байдал зөвхөн залуучууд гэлтгүй, мөн бүсгүйчүүдийг бишрүүлж байна. "Үхлийн салаа" бүтээл дээр тэрбээр гялалзсан чимэглэлтэй шоорт, нүхтэй даавуун цамц болон торон тирко гэх зэрэг трэши хувцаснууд өмсдөг ч, бодит амьдрал дээр Марго өөрийн дэгжин стилээрээ Холливүүдад тун алдартай билээ. Жүжигчин бүсгүй сүүлийн үед улаан хивсэн дээр гарч ирэх болгондоо үргэлж оновчтой сонголт хийж, манай үеийн хамгийн загварлаг одуудын тоонд багтаад байна.

Гэхдээ мэдээж хэрэг хүн бүр загварын чиглэлээ олохоосоо өмнө цөөн хэдэн (зарим нь нэлээд хэдэн) алдаа гаргадагтай адилхан Марго ч бас үргэлж ийм төгс стильтэй байгаагүй. Тэр хамгийн анх 2008 онд "Neighbours" олон ангит кинонд шалгарч Холливүүдад хөл тавихдаа барби хүүхэлдэй мэт эмэгтэйлэг хэв маягийг онцолж, богино даашинз ба платформ ултай туфли өмсөх дуртай байсан юм. Харин өнөөдөр Маргогийн стиль яг л түүний жүжигчний карьер шиг өндөрлөгт хүрч чадсан. "Suicide Squad", "The Legend of Tarzan" гэх оны шилдэг кинонуудын нээлтийн үйл ажиллагаанд ирэхдээ Марго Gucci, Miu Miu, Alexander McQueen, Proenza Schouler брэндүүдийн даашинз сонгож, өөрийн дэгжин бас цэмцгэр дүр төрхөөрөө олныг алмайруулж байна. Тэгэхээр түүний стиль сүүлийн арваад жилийн турш хэрхэн хувьссаныг доорх зургуудаас сонирхоно уу.

цааш үзэх