Хайх

Харли Куинны тухай киног Ази эмэгтэй найруулна

Харли Куинны тухай киног Ази эмэгтэй найруулна

Кэти Янь супер баатартай кино найруулж буй анхны Ази эмэгтэй болж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Марго Робби гол дүрд нь тоглох Харли Куинны тухай бие даасан кино тун удахгүй гарах гэж байгаа билээ. Тэгвэл Warner Bros. кино компани Кэти Янийг найруулагчаар сонгоод байгаа бөгөөд одоогоор тэд гэрээ хэлэлцээр хийх шатандаа явж байгаа гэдгийг Variety мэдээллэж байна. Ингэснээр Кэти Янь нь супер баатартай блокбастер кино найруулж байгаа анхны Ази эмэгтэй болж байгаа юм.

Өмнө нь Wall Street Journal сонины сурвалжлагчаар ажиллаж байсан туршлагатай найруулагч Кэти Янь нь өнгөрсөн нэгдүгээр сард Sundance кино наадамд "Dead Pigs" нэртэй анхны киногоо танилцуулж байжээ.

Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа энэхүү киног "Birds of Prey" нэртэй комик зохиолоос сэдэвлэх бөгөөд үйл явдалд гол баатар Харли Куинн ба түүний эмэгтэй найзуудын тухай өгүүлнэ гэдэг нь тодорхой болоод байна. Мөн зарим эх сурвалжууд кинонд Poison Ivy, Black Canary, Batgirl зэрэг DC Comics-ийн бусад эмэгтэй баатрууд гарна гэж үзэж байгаа юм. Дашрамд дурдахад 2018 оны сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн "Bumblebee: The Movie" кино дээр ажилласан Кристина Ходсон энэхүү киноны зохиолыг бичжээ. 

Харли Куинны тухай киног Ази эмэгтэй найруулна (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх