Хятад улс хоёр тэрбум долларын үнэтэй кино студи байгуулах гэж байна
Чунчин хотод
Хятад улс бол дэлхийн кино урлагийн салбарын хоёр дах том зах зээл бөгөөд AMC Theatres, Legendary Entertainment зэрэг америкийн томоохон медиа группуудыг эзэмшдэг Dalian Wanda гэх дэлхийн хамгийн том кино театрын сүлжээ компанитай. Тэгвэл тэд одоо Чунчин хотын баруун өмнөд хэсэгт томоохон хэмжээний кино студи байгуулах гэж байна. Тус студи дотроо сэдэвчилсэн парк болон жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээний газартай байх аж. Кино студийн барилгын ажил ирэх оны эхээр эхлэх бөгөөд 15 тэрбум юань буюу 2,18 тэрбум долларын өртгөөр бүтэх юм.
Одоогоор энэхүү төслийн хүрээнд хэд, хэдэн гадаадын түншүүдтэй хэлэлцээр хийж байгаа аж. Синьхуа агентлагийн мэдээллэснээр бол парк дотор онлайн энтертейнмент ба тоглоомын төв байрлах гэнэ. Энэхүү паркийг Хятадын ерөнхийлөгч Ши Жинпиний "Нэг бүс, нэг зам" хөтөлбөрөөр нэрлэхээр болжээ.