Бранжелинагийн төгсгөл: Жоли, Питт нарын харилцаа албан ёсоор өндөрлөлөө
Хууль ёсоор ганц бие
Брэд Питт ба Анжелина Жоли нар одоо хууль ёсоор ганц бие хүмүүс боллоо. Ойролцоогоор гурван жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулах болсноо мэдэгдсэн хосууд энэ хугацаанд хууль зүйн асуудлуудаа шийдвэрлэн бичиг баримт дээр эхнэр, нөхөр хэвээр байсан юм. Харин өнгөрсөн Баасан гарагт гэр бүл салалтын хууль зүйн ажиллагаа өндөрлөж, тэд албан ёсоор саллаа.
Гэр бүл салалтын процесс удаан хугацаанд сунжирсан нь хүүхдүүдийн асран хамгаалах асуудалтай холбоотой байсан юм. Эргэн сануулахад Анжелина Жоли Брэд Питтийг хүүхдүүдтэй уулзахыг хориглож, түүнийг хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа хэмээн буруутгаад байсан билээ.
Харин Жолигийн хуульч Саманта Бли ДеЖин энэ асуудлаар ийнхүү мэдэгдэл хийсэн байна. "Хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудал олон долоо хоногийн өмнө шийдвэрлэгдсэн бөгөөд хоёр тал ба шүүгч нар гарын үсгээ зурсан байгаа. Хүүхдийн асран хамгаалах асуудлын мэргэжилтэн тухайн нөхцөлд шүүх хурал шаардлагагүй гэж үзсэн тул талууд хоорондоо тохиролцоонд хүрсэн. Ямар тохиролцоонд хүрснийг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нууцлах болно".
Одоо жүжигчдэд өмч хөрөнгөө хувааж авах ажил л үлджээ.