Хайх

Burning Man наадам түүхэндээ анх удаа цуцлагдлаа

Burning Man наадам түүхэндээ анх удаа цуцлагдлаа

Covid-19 вирусийн улмаас

Text: Buro.Mongolia


Burning 2020 наадам Covid-19 вирусийн улмаас цуцлагдахаар боллоо. 1986 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн Burning Man наадам түүхэндээ анх удаа цуцлагдаж буй нь энэ юм. "Бид маш олон мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж, ярилцсаны үндсэн дээр энэ жил Burning Man наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид үнэхээр харамсаж байгаа ч эрүүл мэнд юу юунаас илүү чухал билээ" хэмээн наадмын зохион байгуулагчид мэдэгджээ.

Сонирхуулахад 2020 оны Burning Man наадам "Multiverse" хэмээх сэдвийн дор зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан юм. Жил бүрийн наймдугаар сард Невада мужийн Блэк Рок элсэн цөлд зохион байгуулагддаг уг наадамд оролцогсод өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй зохиомол хотыг бий болгон, нийт ес хоногийн турш эрх чөлөө, өөр ертөнцийг мэдрэн амьдардаг билээ.

 

цааш үзэх