Хайх

Daft Punk ба The Weeknd нар хамтарч нэгэн төсөл дээр ажиллаж байна

Daft Punk ба The Weeknd нар хамтарч нэгэн төсөл дээр ажиллаж байна

Republic Records-ын албан ёсны төлөөлөгчийн мэдээллэснээр

Text: Buro.Mongolia


Зураг:

The Weeknd-ийн дуу бичлэгийн компани түүнийг Daft Punk-тай хамтарч байгаа гэсэн цуурхлыг батлалаа. Тэгэхдээ тэд яг ямар төсөл дээр хамтарч ажиллаж байгааг хэлээгүй байна

Тэдний хамтарч ажиллаж байгаа талаар Republic Records компаний дэд ерөнхийлөгч Венди Голдштейн "ам алджээ". Billboard-оос зохион байгуулдаг хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий төлөөлөгчидтэй хийдэг дугуй ширээний уулзалт дээр тэрээр Daft Punk хамтлагт дуртай гэдгээ хэлээд зогсохгүй, тун удахгүй тус хамтлаг The Weeknd-тэй нэг студид ажиллах болсныг дуулгасан юм.

Үүнийг ч батлах гэсэн мэт The Weeknd өнгөрсөн лхагва гарагт өөрийн Facebook хуудаснаа нэгэн сонирхолтой зургийг хийжээ. Зурагт дуу өсгөгч дээр сууж буй Daft Punk хамтлагийн жижиг тоглоомууд харагдана.

цааш үзэх