Дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчид тодорлоо
Жоан Роулинг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна
Forbes сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой зохиолчдын рейтингийг танилцуулсан байна. Жагсаалтыг Америкийн зохиолч мөрдөгч Алекс Кроссын тухай цуврал зохиолуудыг бичсэн Жеймс Паттерсон тэргүүллээ. Эх сурвалжийн үзэж буйгаар тэрбээр өнгөрсөн 12 сарын хугацаанд нийт 86 сая ам.доллар олжээ.
Жагсаалтын хоёрдугаар байранд өнгөрсөн жилийн лидер Жоан Роулинг бичигдлээ. Тэрээр нэг жилийн хугацаанд 54 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Эхний гурван байранд мөн "түнэр харанхуйн мастер" Стивен Кинг 27 сая ам.долларын орлоготойгоор багтсан юм.
Үүнээс гадна Америкийн улс төрч Жон Гришем (21 сая ам.доллар), "Diary of a Wimpy Kid" номын зохиолч Жефф Кинни ба Доктор Лэнгдоны адал явдлыг зохиосон Дэн Браун (тус, тус 18,5 сая ам.доллар), Дональд Трампын тухай "Fire & Fury" номын зохиолч Майкл Вольф (13 сая ам.доллар) нар ч багтсан байна.
1. Жеймс Паттерсон ($86 сая)
2. Жоан Роулинг ($54 сая)
3. Стивен Кинг ($27 сая)
4. Жон Гришем ($21 сая)
5. Жефф Кинни ($18,5 сая)
6. Дэн Браун ($18,5 сая)
7. Майкл Вольф ($13 сая)
8. Дэниела Стил ($12 сая)
9. Нора Робертс ($12 сая)
10. Рик Риордан ($10,5 сая)
11. Э.Л.Жеймс (10,5 сая)