Eagle Hunters: Монгол анчдын гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ
Нью-Йорк хотод
Eagle Hunters үзэсгэлэнд гэрэл зурагчин Лайл Оверко Монголын хойд нутгаар хоёр жил аялахдаа буулгасан бүтээлүүд тавигдсан байна. Зургуудад Монголын онгон дагшин байгаль болон анчдын зураг багтсан байна. Нью-Йорк хотын Joseph Gross Gallery-д дэлгэгдсэн тус үзэсгэлэн Лайл Оверкогийн анхны бие даасан үзэсгэлэн болж гарч байгаа юм. Үзэсгэлэнд мөн гэрэл зурагчны 1970, 1980-аад оны хип хоп, панк урсгалын хөгжмийг харуулсан Boombox нэртэй төслийн зургуудаас тавигджээ. Eagle Hunters үзэсгэлэн Нью-Йорк хотын Joseph Gross Gallery-д дөрөвдүгээр сарын 7-ноос 30-н хүртэл олны хүртээл болох юм байна. Тэгэхээр Нью-Йоркд байгаа монголчууд энэ сард тус үзэсгэлэнгээр зочилж, эх нутгийнхаа байгалийн сайхныг дахин нэг удаа бахдан харах сайхан боломж гарч байгаа бололтой.