Хайх

Эми Уайнхаусын аав охиныхоо тухай кино хийнэ

Эми Уайнхаусын аав охиныхоо тухай кино хийнэ

Эми Уайнхаус

Text: Б.Амина


Зураг:

Дуучин Эми Уайнхаусын аав охиныхоо амьдралыг илүү үнэн бодитойгоор өгүүлсэн кино хийхээр болжээ

Өнгөрсөн зун Азиф Кападиагийн Эми гэх намтарчилсан кино дэлгэцнээ гарсан билээ. Уг кино нь Их Британийн box office-т тэргүүлсэн ч гэлээ дуучны гэр бүлийн зүгээс сөрөг үнэлгээ авсан юм. Гэр бүлийн гишүүд кинонд, Эмигийн амьдралын талаар гуйвуулан, үнэн бодит байдалд нийцээгүй зүйлс гаргасан хэмээсэн юм. "Киног эхний удаа үзэхэд надад маш таагүй санагдсан" хэмээн дуучны аав The Sun-д өгсөн ярилцлагадаа өгүүлээд, "Эми хэрэв үзсэн бол хилэгнэсэн болов уу. Тэрээр үүнийг үзэхийг мэдээж хүсэхгүй байх байсан" гэжээ. Тиймээс гэр бүлийн гишүүд нь шүүхэд хандах талаар ч бодож байжээ.

Митч Уайнхаус киноны ажлаа тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөсөн ба Эмигийн уран бүтээлд тулгуурлан хийх гэнэ. Дашрамд дурдахад киногоо тэрбээр Уайнхаусын сүйт залуу байсан Рег Тревисстэй хамтран бүтээх юм байна.

 

цааш үзэх