Хайх

Эмилия Кларк \"Game of Thrones\" цувралын дүрээ орхиход бэлэн байна

Эмилия Кларк "Game of Thrones" цувралын дүрээ орхиход бэлэн байна

Сүүлийн улирлыг дуусгаад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Саарал цагаан үстэй Луугийн эхийн дүрээр алдаршсан жүжигчин Эмилия Кларк "Game of Thrones" цувралын хамгийн сүүлийн наймдугаар улирал дууссаны дараагаар Дейенерис Таргерианы дүрд дахин тоглохгүй гэдгээ Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. "Мэдээж хэрэг Game of Thrones өндөрлөсний дараа олон спин-офф цувралууд гарах нь тодорхой. Гэхдээ би одоо ганцхан буюу наймдугаар улиралд тоглоод л дуусна" хэмээн Эмилия ярьжээ.

Юутай ч шүтэн бишрэгчид энэхүү мэдээг дуулаад гуниглах шаардлагагүй юм. Учир нь бид хайртай дүртэйгээ салах ёс хийх хараахан болоогүй байна. "Game of Thrones" цувралын долоодугаар улирал 2017 оны долоодугаар сарын 16-нд нээлтээ хийх бол, эцсийн буюу наймдугаар улирлын зураг авалт одоогоор эхлээгүй байна.

Харин Эмилия Кларкийн хувьд тэрээр "Оддын Дайн" киноны Хан Сологийн тухай бүрэн хэмжээний кинонд (одоогоор нэргүй байгаа) тоглохоор болсон билээ.

цааш үзэх