Эмма Уотсон Vanity Fair сэтгүүлд авахуулсан зурагныхаа төлөө шүүмжлэлд өртлөө
Жинхэнэ феминистүүд нүцгэн зураг авахуулах ёсгүй юу?
Жүжигчин Эмма Уотсон Vanity Fair сэтгүүлд зориулж ердийнхөөсөө илүү нүцгэлсэн зураг авалтанд оролцсон юм.
Зурагт Эмма Уотсон цээж хэсгээ хагас нүцгэлсэн тул зарим нэг шүүмжлэгчид түүнийг жинхэнэ феминист гэдэг нэрийг дахин зүүх эрхгүй гэж үзжээ. Тэдний үзэж буйгаар бол феминизм ба эмэгтэй хүний нүцгэлэлт хоорондоо нийцэшгүй зүйлс гэнэ.
Их Британийн радио хөтлөгч Жулия Хартли-Брюэр өөрийн Twitter хуудсандаа Эмма Уотсоны тухай, "Эмма Уотсон: Феминизм, феминизм, феминизм...хөдөлмөрийн хөлсний хүйсийн тэгш бус байдал... яагаад намайг хэн ч нухацтай хүлээж авахгүй байна вэ... феминизм... өө, миний хөх энд байна!" гэж бичжээ.
Эмма Уотсон үүссэн нөхцөл байдлын тухай Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа "Маш олон хүн феминизм гэдэг ойлголтын тухай буруу төсөөлөлтэй байгааг би дахин нэг удаа харлаа. Феминизмийн гол утга учир бол эмэгтэй хүнд сонгох эрх олгох юм. Феминизм бол тэдэнтэй адилхан зүйлс хийгээгүй бусад эмэгтэйчүүдийг цохьдог мод биш. Феминизм бол эрх чөлөө, тэгш байдлыг илэрхийлдэг. Би бас миний хөх энд ямар хамаатайг огтхон ч ойлгохгүй байна. Би бүр төөрөгдөж орхилоо" гэсэн тайлбарыг өгчээ.
Vanity Fair сэтгүүлд авахуулсан энэхүү зурагт Эмма Уотсон цагаан өнгийн тор бүхий нэхмэл цамц өмссөн бөгөөд түүний зургийг алдарт гэрэл зурагчин Тим Уолкер авсан юм.