Эрдэмтэд кино урлагийн түүхэн дэх нөлөө бүхий 20 киног нэрлэлээ
Математикийн алгоритмын тусламжтай
Турины их сургуулийн эрдэмтэд кино урлагийн түүхэн дэх нөлөө бүхий 20 киноны жагсаалтыг гаргасан байна. Тэд уг жагсаалтыг математикийн алгоритм ашиглан IMDb вебсайтын мэдээллийн сан дээр тулгуурлан боловсруулжээ. Ингэхдээ тэд тухайн бүтээлийн үнэлгээ, эшлэл, бусад кинонуудад үзүүлсэн нөлөө гэх зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолсон байна.
Эрдэмтэд 1920-2010 оны хооронд гарсан нийт 47,000 кино болон тэдгээрийн хоорондын холбоонд дүн шинжилгээ хийсэн аж. Гэхдээ уг жагсаалтад богино хэмжээний болон насанд хүрэгчдэд зориулсан кинонуудыг оруулаагүй гэдгийг судлаачид онцолсон юм. Судалгааны үр дүнд XX зуунд бүтээгдсэн "бусдад урам зориг өгөх" шилдэг 20 кино шалгаран үлджээ.
1. "The Wizard of Oz", найруулагч Виктор Флеминг, 1939
2. "Star Wars", найруулагч Жорж Лукас, 1977
3. "Psycho", найруулагч Альфред Хичкок, 1960
4. "King Kong", найруулагч Мериан Купер, 1933
5. "A Space Odyssey", найруулагч Стэнли Кубрик, 1968
6. "Metropolis", найруулагч Фриц Ланг, 1927
7. "Citizen Cane", найруулагч Орсон Уэллс, 1941
8. "Birth of a Nation", найруулагч Дэвид Гриффит, 1915
9. "Frankenstein", найруулагч Жеймс Уэйл, 1931
10. "Snow White and The Seven Dwarfs", найруулагч Дэвид Хэнд, 1937
11. "Casablanca", найруулагч Майкл Кёртис, 1942
12. "Dracula", найруулагч Тод Броунинг, 1931
13. "The Godfather", найруулагч Фрэнсис Форд Коппола, 1972
14. "Jaws", найруулагч Стивен Спилберг, 1975
15. "Nosferatu Eine Symphonie Des Grauens, найруулагч Фридрих Вильгельм Мурнау, 1922
16. "The Searchers", найруулагч Жон Форд, 1956
17. "Cabiria", найруулагч Жованни Пастроне, 1914
18. "Dr.Strangelove Or: How I Learned To Stop Worrying and Love The Bomb", найруулагч Стэнли Кубрик, 1964
19. "Gone with the Wind", найруулагч Виктор Флеминг, 1939
20. "Battleship Potemkin", найруулагч Сергей Эйзенштейн, 1925