Таалал төгссөн хэдий ч орлого олсоор байгаа одууд
Forbes сэтгүүлийн 2017 оны рейтинг
Forbes сэтгүүл аль хэдийнэ таалал төгссөн ч энэ жил хамгийн их орлого олсон одуудыг нэрлэлээ. Энэ жил энэхүү рэйтингийг Майкл Жексон тэргүүлсэн байна. Попын хаан Майкл Жексон өнгөрсөн 12 сарын хугацаанд нийт 75 сая ам.доллар олсноор таван жил дарааллан Forbes-ын энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Түүний араас гольфийн спортын домог болсон тамирчин Арнольд Палмер 40 сая ам.долларын орлоготойгоор хоёрдугаарт жагсчээ. Харин жагсаалтын гуравдугаарт Америкийн зураач Чарльз Шульц (38 сая ам.доллар) бичигдсэн байна.
Мөн Forbes-ын энэхүү жагсаалтанд Элвис Пресли (35 сая ам.доллар), Боб Марли (23 сая ам.доллар), Том Петти (20 сая ам.доллар) ба Принц (18 сая ам.доллар) нар багтсан юм. Түүнчлэн Америкийн зохиолч, хүүхэлдэйн киноны зураач Доктор Сьюз (16 сая ам.доллар), The Beatles хамтлагийн дуучин Жон Леннон (12 сая ам.доллар), мөн эрдэмтэн Альберт Эйнштэйн (10 сая ам.доллар) нар таалал төгссөн хэдий ч үргэлжлүүлэн асар их мөнгө олсоор байгаа алдартнуудын рейтингэд орсон байна.