Хайх

Францын феминистүүд “Cesar Award” кино наадмыг бойкотлож байна

Францын феминистүүд “Cesar Award” кино наадмыг бойкотлож байна

Роман Поланскигаас болж

Text: Buro.Mongolia


Францын феминист хөдөлгөөний идэвхтнүүд 42 дах "Cesar Award" кино наадмыг бойкотлохоор шийджээ. Учир нь кино наадмын ерөнхийлөгчөөр найруулагч Роман Полански сонгогдсонд тэд дургүйцсэн байна.

Роман Полански 1977 онд хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан юм. Тодруулбал, тухайн үед 13 настай байсан Саманта Геймерийг бэлгийн харилцаанд уруу татсан шалтгаанаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж байсан түүхтэй. Тэр жил Полански гэм буруугаа хүлээсэн ч нэг жилийн дараа шоронд суухаасаа айж, шүүх хуралдаанаас зугтсан юм. АНУ-ын хуулиар бол шүүгдэгч оргон зайлсан тохиолдолд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн ч тухайн хэргийг хааж болдоггүй байна.

"Бид энэ томилгоог хүлээн зөвшөөрөхгүй. Роман Поланскийг 2017 оны Cesar Award наадмын ерөнхийлөгчөөр сонгосон нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хохирогчдыг доромжилсон хэрэг" гэж Osez le Féminisme нэртэй феминист хөдөлгөөний төлөөлөгч Клэр Серр-Комб мэдэгджээ.

цааш үзэх