Хайх

"Friends" цувралын тусгай ангийн албан ёсны трейлэр цацагдлаа

Text: Buro.Mongolia


2020 оны хоёрдугаар сард алдарт "Friends" цувралын хамт олон эргэн нэгдэн тусгай бүтээл гаргах болсноо мэдэгдэж, зураг авалтын ажил дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Лос Анжелес хотноо эхэлсэн билээ. Тэгвэл хэдхэн цагийн өмнө HBO MAX стриминг тавцангийн YouTube хуудсанд албан ёсны трейлэр цацагдсанаар бүтээлийн дэлгэцнээ гарах хугацаа тодорхой боллоо. Тодруулбал, хүсэн хүлээсэн цувралаа бид тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн HBO MAX-аар хүлээн авч үзэх боломжтой боллоо. Түүнчлэн BTS, Жастин Бибер, Лэди Гага, Дэвид Бекхэм, Синди Кроуфорд, Кара Делевинь, Эллиотт Гүлд, Жеймс Майкл Тейлор (Gunther), Магги Вилер (Janice), Риз Уизерспун (зургаадугаар улиралд Rachel-ийн дүүгийн дүрд тоглосон Jill) зэрэг алдартнууд тусгай ангид тоглосон байна.

Эргэн сануулахад, "Friends" инээдмийн ситкомд зургаан найзын амьдралын талаар өгүүлдэг бөгөөд 1994-2004 оны хооронд Америкийн NBC сувгаар цацагдаж байсан билээ. Тус цуврал нь "Emmy" шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд, "Алтан бөмбөрцөг" наадмын нэг төрөлд тус тус ялалт байгуулж кино урлагийн шилдгүүдийн нэгд тооцогддог байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх