Хайх

\"Гэртээ ганцаараа\" киноны шинэ хувилбарт тоглох гол дүрийн жүжигчид тодорлоо

"Гэртээ ганцаараа" киноны шинэ хувилбарт тоглох гол дүрийн жүжигчид тодорлоо

Шинэ хувилбарт Кевин Маккаллистерын талаар өгүүлэхгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн наймдугаар сард Disney кино компани шинэ үеийнхэнд зориулан алдарт "Гэртээ ганцаараа" инээдмийн киног дахин бүтээж байгаа талаар бид мэдэгдэж байсан билээ. Тэгвэл одоо тус киноны гол дүрд тоглох жүжигчдийн нэрс тодорхой болжээ. Тодруулбал "Jojo Rabbit" кинонд тоглож байсан 10 настай Арчи Йетс, "The Office" цувралд дүр бүтээсэн жүжигчин Элли Кэмпер болон комедиан Роб Делани нар жүжигчдийн багт багтсан байна.

Variety сэтгүүлийн мэдээллэснээр Арчи Йетс анхны "Гэртээ ганцаараа" киноны гол баатар Кевин Маккалистер биш, харин мөн л зул сарын баяраар гэр бүлээсээ тусгаарлагдан гэртээ ганцаараа үлдэж, Кевинтэй ижил нөхцөл байдалд орж байгаа өөр нэгэн хүүгийн дүрд тоглох юм.

Шинэ "Гэртээ ганцаараа" киног Их Британийн кино зохиолч, продюсер Дэн Мазер найруулахаар болсон байна. Одоогийн байдлаар кино хэзээ гарах нь тодорхойгүй ч Disney+ стриминг тавцан дээр цацагдана гэдэг нь батлагдсан байгаа.

"Гэртээ ганцаараа" киноны шинэ хувилбарт тоглох гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 1)

"Гэртээ ганцаараа" киноны шинэ хувилбарт тоглох гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 2)

"Гэртээ ганцаараа" киноны шинэ хувилбарт тоглох гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 3)

цааш үзэх