Хайх

Гильермо дель Торо Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлнэ

Гильермо дель Торо Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлнэ

Оскарын өмнөх чухал томилгоо

Text: Buro.Mongolia


Зураг:

2017 оны Венецийн кино наадамд найруулагч Гильермо дель Торо өөрийн "The Shape of Water" киногоороо "Алтан арслан" шагналыг хүртсэн байгаа. Тэгвэл домогт найруулагч 2018 онд энэхүү кино наадмын шүүгчдийн багийн тэргүүнээр сонгогджээ. Тэрээр өмнө нь 2006 онд уг кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан удаатай.

Гильермо дель Торо шинэ албан тушаалынхаа талаар "Венецийн кино наадмын шүүгчдийг тэргүүлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг бас маш том хариуцлага. Би энэхүү нэр хүндтэй үүргийг хүндэтгэлтэйгээр бас баяртайгаар хүлээн авч байна. Венецийн кино наадам бол кино урлагийн ертөнцийн цонх юм. Мөн кино урлагийн хүч, соёл урлагийн ач холбогдлыг онцлох боломж билээ" гэж ярьсан байна. Эргэн сануулахад түүний "The Shape of Water" кино нь 2018 оны Оскарын наадамд нийт 13 номинацид нэр дэвшиж, Гильермо дель Торо "шилдэг найруулагч" шагналыг хүртэх өндөр магадлалтай байгаа юм.

Харин Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан бусад гишүүдийн нэрс дараа нь зарлагдах болно. Венецийн 75 дах удаагийн кино наадам 2018 оны наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх