Хайх

Google-ээр хамгийн их хайгдсан кино ба цувралууд тодорлоо

Google-ээр хамгийн их хайгдсан кино ба цувралууд тодорлоо

2017 онд

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компани жил бүрийн эцэст тус хайлтын системээр хамгийн их хайгдсан мэдээллүүдийг олон нийтэд дэлгэдэг уламжлалтай. Үүний дагуу тэд 2017 онд Google хайлтын системд хамгийн их эрэлттэй байсан кино ба телевизийн цувралуудыг нэрлэлээ.

Хамгийн их эрэлттэй киноны жагсаалтыг Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн "It" аймшгийн кино тэргүүлсэн байна. Үүний араас DC Comics-ийн "Wonder Woman" супер баатартай кино жагсчээ. Google-ийн хамгийн эрэлттэй киноны жагсаалтын гуравдугаарт "Beauty and the Beast" орсон байна. Мөн эхний таван байранд "Logan", "Justice League" зэрэг блокбастер кинонууд багтжээ.

Google компани хүмүүсийн хамгийн их хайсан цувралаар Netflix-ийн "Stranger Things" тодорсныг мэдэгдлээ. Түүнчлэн хамгийн их эрэлттэй цувралууд дунд "13 Reasons Why", Бразилийн "Big Brother" шоу, "Game of Thrones" , "Iron Fist" цувралууд багтсан байна.

цааш үзэх