“Грэмми 2017” шагнал гардуулах ёсололын нэр дэвшигчид тодорлоо
59 дэх удаагийн Грэмми
Лос-Анжелес хотод 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Америкийн Дуу Бичлэгийн Академийн шагнал гардуулах ёслол буюу 59 дэх Грэмми наадам зохион байгуулагдах гэж байна.
Дуучин Бейонсе хамгийн олон номинацид нэр дэвшиж энэ жилийн дээд амжилтыг тогтоолоо. Тэрээр өөрийн "Lemonade" цомгоор нийт есөн төрөлд нэр дэвшжээ. Канье Уэст (түүний хувьд нэлээд хүндхэн боловч үр бүтээлтэй жил таарсан) ба Рианна нар найман төрөлд өрсөлдөж байгаа юм. Харин дуучин Адель "Оны шилдэг цомог", "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг дуу" гэсэн гурван шагналын эзэн болох магадлалтай байна.
Грэммигийн шагналын нэр дэвшигчдийн жагсаалтанд Дрейк, Sia, Боб Дилан, Игги Поп, Radiohead, Пи Жей Харви, Дэвид Боуи ба Соланж нар ч багтжээ.
Грэмми 2017 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг албан ёсны вебсайтаас харах боломжтой.
"Шилдэг шинэ уран бүтээлч":
Kelsea Ballerini
The Chainsmokers
Chance The Rapper
Maren Morris
Anderson Paak
"Оны шилдэг бичлэг":
Adele - Hello
Beyoncé - Formation
Lukas Graham - 7 Years
Rihanna ft. Drake - Work
Twenty One Pilots - Stressed Out
"Оны шилдэг дуу":
Beyoncé - Formation
Adele - Hello
Mike Posner - I Took a Pill in Ibiza
Justin Bieber - Love Yourself
Lukas Graham - 7 Years
"Оны шилдэг цомог":
Adele - 25
Beyoncé - Lemonade
Justin Bieber - Purpose
Drake - Views
Sturgill Simpson - A Sailor's Guide to Earth