Хайх

H&M-д зориулсан M.I.A.-гийн шинэ клип

Rewear it

Text: Б.Амина


Зураг:

H&M брэндийн дахин боловсруулсан хувцасны ач холбогдлын тухай дуучин M.I.A.-гийн бичсэн дууны клип гарлаа

Дахин боловсруулсан хувцасны долоо хоног дөрөвдүгээр сарын 18-наас 24-ны хооронд болох гэж байна. Харин үүнд зориулж H&M дуучин M.I.A.-тай хамтран хувцас дахин боловсруулах ач холбогдлын тухай дуу бүтээж, клипийг нь гаргажээ.

H&M брэнд дахин боловсруулсан хувцасны долоо хоногийн үеэр хүмүүст хэрэггүй болсон мянган тонн хуучин хувцас цуглуулах зорилготой байгаа. Энэхүү хувцас цуглуулах үйл ажиллагаа тус брэндийн 3600 салбар дэлгүүрүүдэд явагдана. Дуучин M.I.A.-тай хамтран бүтээсэн энэ шинэ дуу тэдэнд мянган тонн хувцас цуглуулахад нь туслаж чадах болов уу.

 

цааш үзэх