Хайх

HBO суваг \"Чернобыль\" цувралын албан ёсны дуунуудтай цомог гаргалаа

HBO суваг "Чернобыль" цувралын албан ёсны дуунуудтай цомог гаргалаа

Цувралын төгсгөлийн анги дараа долоо хоногт гарна

Text: Buro.Mongolia


1986 оны Чернобылийн аймшигт ослын талаар өгүүлсэн "Чернобыль" цуврал HBO сувгаар гарч байгаа билээ. Тэгвэл HBO суваг тус цувралын албан ёсны дуунуудаас бүрдсэн шинэ цомог танилцуулсан байна. Цомогт нийт 13 сингл багтсан бөгөөд эдгээр дуунуудыг Исландын хийлч Хильдур Гуднадоттир зохиожээ. Сонирхуулахад тэрээр мөн тун удахгүй нээлтээ хийх "Жокер" киноны хөгжмийн зохиол дээр ажиллаж байгаа юм.

Эргэн сануулахад "Чернобыль" цуврал тавдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд одоогийн байдлаар IMDb кино тавцан дээрх хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл (9,6) болоод байна.

цааш үзэх