К-поп уран бүтээлчид 2005 оноос хойш анх удаа Хойд Солонгост айлчлах гэж байна
13 жилийн дараа
Reuters агентлагийн мэдэгдэж буйгаар Өмнөд Солонгос улс өөрийн 160 к-поп уран бүтээлчийг Хойд Солонгос руу тоглолт хийхээр явуулах гэж байна. Өмнөд Солонгосын уран бүтээлчид хамгийн сүүлд 2005 онд буюу 13 жилийн өмнө Пхеньян хотод айлчилж байсан юм.
Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ нь хоёр улсын хоорондын сөргөлдөөн тодорхой хэмжээнд суларсныг илтгэж байгаа бөгөөд Хойд Солонгосын тамирчид Пхенчханд зохиогдсон Олимпын наадамд оролцсоны хариу үйлдэл болж байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын уран бүтээлчид Пхеньян хотод гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3 хүртэл тоглолт хийх болно. Уран бүтээлчид дунд охидын Red Velvet хамтлаг, дуучин Чо Ён Пиль ба Ли Сон Хи гэх зэрэг алдартай нэрс багтах юм. Харин уран бүтээлчдийн багийн ахлагчаар дуучин ба продюсер Юн Санг томилогджээ. "Тайзан дээр байх үед цөмийн зэвсгийг хорих, улс төрийн бодлогын талаарх хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй гэж би бодож байна. Хамгийн гол нь Хойд Солонгосын үзэгчид биднийг яг л Өмнөд Солонгосын үзэгчид шиг ойлгож, тэр сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрээсэй гэж бид хүсч байна" хэмээн Юн Санг сэтгэгдлээ хуваалцсан байна.