Хайх

Хелена Бонем Картер “The Crown” цувралд тоглоно

Хелена Бонем Картер “The Crown” цувралд тоглоно

Гол дүрүүдийн нэгт

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хатан хааны гэр бүлийн амьдралыг харуулдаг "The Crown" цуврал гуравдугаар улирлаас эхлэн эрс өөрчлөгдөхөөр болж байна. Цувралын үйл явдал асар хурдацтай өрнөж, хатан хаан ч "өтөлж" байгаа тул Netflix залуу жүжигчдийн багийг шинэчлэхээр шийдээд байгаа юм. Жишээ нь II Элизабет хатны дүрийг Клэр Фой бүтээж байсан бол гуравдугаар улирлаас эхлэн Английн жүжигчин Оливия Колман түүнийг орлохоор болжээ.

Түүнчлэн цувралын бас нэгэн гол дүрийг Хелена Бонем Картер бүтээхээр болсон байна. Тэрээр хатан хааны дүү Маргарет гүнжийн дүрд тоглох болсон нь албан ёсоор батлагдсан юм. Хэрэв та санаж байгаа бол өмнө нь Маргарет гүнжийн дүрийг Ванесса Кирби бүтээж ирсэн билээ.

Хелена Бонем Картер нь "The King's Speech", "Харри Поттер" франчайз, "Alice in Wonderland" зэрэг маш олон алдартай бүтээлүүдэд тоглож байсан туршлагатай. Ерөнхийдөө Хелена Бонем Картерын хувьд энэ жил маш үр бүтээлтэй жил болох төлөвтэй байна. Жишээ дурдахад жүжигчин бүсгүй "The Crown" цувралаас гадна "Ocean's 8" кинонд тоглох болсныг бид өмнө нь мэдээллэсэн байгаа.

Хелена Бонем Картер “The Crown” цувралд тоглоно (фото 1)

цааш үзэх