Хайх

Хэн залгав?: Элтон Жон руу утсаар тоглогчид Владимир Путины нэрийг барин утасджээ

Хэн залгав?: Элтон Жон руу утсаар тоглогчид Владимир Путины нэрийг барин утасджээ

Шинэ мэдээлэл

Text: Б.Амина


Зураг:

Вован болон Лексус гэх пранкерууд Владимир Путин, түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нарын нэрийг барин Элтон Жонтой ярьжээ

Вован, Лексус нарыг үнэн хэрэгтээ Владимир, Алексей гэдэг бөгөөд "Комсомольская правда" сонинд гарсан сурвалжлагад тэд Элтон Жонтой ярьсан тухай нийтлэгдэж, хэргийн учир тайлагдлаа. Британийн дуучныг Владимир Путинтай уулзаж, Орос улс дахь хүйсийн цөөнх, ЛГБТ хүмүүсийн эрх тэгш байдлын талаар ярилцах хүсэлтэй тухай мэдээлэл гарсны дараахан пранкерууд тоглоом шоглоом хийхээр шийджээ.

"Тиймээ, бид байсан. Алексей англиар их сайн ярьдаг учир Дмитрий Песков болж жүжиглэн, бидний яриаг орчуулсан. Харин би Владимир Путин болсон. Мэдээллийн хэрэгслээр бичсэн шиг бид шөнө залгаагүй. Харин Москвагийн цагаар 17:30-д залгасан юм. Яг тэр үеэр Элтон Жон Лондонд, өөрийн дуу бичлэгийн студидээ байж таарсан" хэмээн Владимир Краснов хэлжээ.

Элтон Жон Instagram хуудсандаа Путинтэй ярьж, хувийн уулзалт болохыг хүлээж буй талаараа бичсэн. Харин Дмитрий Песков, ямар ч утасны яриа байгаагүй бөгөөд Элтон Жоноос энэ асуудлаар ярилцах уулзалтын албан ёсны хүсэлтийг аваагүй хэмээсэн юм. Одоо дуучны итгэж байсан шиг ерөнхийлөгч болон хэвлэлийн төлөөлөгч түүнтэй яриагүй харин Вован, Лексус гэх пранкерууд ярьсан нь тодорхой боллоо. Тэд харилцан яриаг бичиж авсанаа хэлсэн юм. "Элтон Жонтой ярьсан ярианы хэсгийг өнөө орой "1" суваг дээр "Вечерний Ургант" нэвтрүүлгээр үзэж болно. Дараа нь 11 минутын яриа бүхлээрээ гарах болно" хэмээн Вован ярьлаа. 

 

цааш үзэх