Хайх

Өдрийн онцлох видео: Game of Thrones, X-Men: Apocalypse болон 2017 оны Porsche

Өдрийн онцлох видео: Game of Thrones, X-Men: Apocalypse болон 2017 оны Porsche

Шинэхэн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Бюро 24/7 -гийн хуудаснаас хамгийн сүүлд шинээр гарсан киноны трейлер, онцгой шинэлэг мэдээллийг үзэж дассан уншигчиддаа зориулж бид өнөөдрөөс эхлэн өдрийн онцлох видео бичлэгүүдийг нэгтгэн хүргэж байх боллоо

The Magnificent Seven киноны трейлер

Анх 1960-аад онд гарч байсан "The Magnificent Seven" кино нь сонгодог вестерн кинонд тооцогддог билээ. Энэхүү кинонд жижиг хот, зоригт баатрууд, зэвсэглэсэн дээрэмчид гээд вестерн кинонд байх ёстой бүхий л зүйлс оржээ. Ямартаа ч, шинэ "The Magnificent Seven" киноны трейлер ихийг амласан харагдлаа. "Jurassic World" киногоороо бидэнд танигдсан Крис Пратт болон Дензел Вашингтон киноны шинэчлэгдсэн хувилбарт гол дүрийг бүтээжээ. Кино ирэх есдүгээр сарын 23-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

 

Адам Левин Purple Rain дууны ковер

Анх 2014 онд Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левин Америкийн телевиз, радионы хөтлөгч Ховард Стерний 60 насны төрсөн өдөрт зориулж дуучин Prince-ийн "Purple Rain" дууг ковер хийн дуулж байсан билээ. Тэгвэл дуучин Prince-ийн дурсгалд зориулж "The Howard Stern Show" нэвтрүүлэг энэхүү бичлэгийг дахин гаргасан нь  маш олон хүний сэтгэлд хүрч байна. 

 

X-Men: Apocalypse киноны сүүлийн трейлер

"X-Men: Apocalypse" кино нь тус цувралын ес дэх анги болж гарч байгаа билээ. Өмнөх наймдугаар анги болох "X-Men: Days of Future Past" кино асар их амжилт олсон нь найруулагч Брайан Сингерийг шинэ ангид эргэн ирэхэд хүргэжээ. Киноны үйл явдалд гол дүрийн баатрууд Apocalypse нэртэй эртний мутант дайсны эсрэг тэмцэнэ. Энэхүү кино нь ирэх тавдугаар сарын 18-нд нээлтээ хийх юм. 

 

Game of Thrones зургаадугаар улирал: 5 дугаар улирлын хураангуй

Удаан хүлээлгэсний эцэст HBO телевизээр Game of Thrones цувралын зургаадугаар улирал өчигдөр гарч, шүтэн бишрэгчдээ баярлуулаад авсан. Бүтэн арван сар хүлээсэн хүмүүст өнгөрсөн улирлын зарим нэг үйл явдлыг эргэн сануулахаар киноны тавдугаар улирлын хураангуй гарсан байна. 

 

Шинэ Porsche 718 Cayman

Энэ сард Porsche компани өөрийн Boxter болон Cayman загваруудыг шинэчилжээ. Энэхүү цоо шинэ 2017 оны загвар нь хоёр литрийн багтаамжтай, 300 морины хүчтэй хөдөлгүүртэй болсон ба  275 км/цаг хурдлах хүчтэй. Porsche Cayman загвар үнийн хувьд 539,00 доллараас эхэлж байгаа аж.

цааш үзэх