Хайх

Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны зурсан зургуудыг яармаг үзэсгэлэн дээр танилцуулна

Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны зурсан зургуудыг яармаг үзэсгэлэн дээр танилцуулна

Уран бүтээлүүдийг худалдахгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Сиэтл хотын яармаг үзэсгэлэн дээр Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны зурсан, өмнө олонд дэлгэгдэж байгаагүй хоёр уран зураг танилцуулагдах гэж байна. Эдгээр зургуудын нэгт нь намуу цэцэг ба араг яс дүрслэгдсэн байдаг бөгөөд уг бүтээл нь Nirvana хамтлагийн 1992 онд гаргаж байсан "Incesticide" цомгийн хавтас болж байсан түүхтэй билээ.

Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны зурсан зургуудыг яармаг үзэсгэлэн дээр танилцуулна (фото 1)

Харамсалтай нь Курт Кобейны уран бүтээлүүдийг худалдан авах боломжгүй байх юм. Учир нь эдгээр зургууд нь Кобейны гэр бүлийн хувьд маш үнэ цэнэтэй зүйлс бөгөөд тэд зургуудыг зөвхөн олон нийтэд харуулах үүднээс үзэсгэлэнд байршуулсан гэж арга хэмжээний зохион байгуулагч Жошуа Рот мэдэгджээ. Сиэтл хотын яармаг үзэсгэлэн 2017 оны наймдугаар сарын 3-6 хооронд үргэлжилнэ.

цааш үзэх