Лондон хотын уран бүтээлч өөртөө шавраар найз залуу бүтээжээ
Шавар найз залуус
Лондон хотоос гаралтай уран бүтээлч Мэри Стефенсон нэгэн удаа хуриманд уригдахдаа тэнд байсан зочдын нэгэнд "Би олон жилийн турш хэнтэй ч болзоогүй" гэж хэлжээ. Үүнийхээ хариуд Мэри Стефенсон "Ямар харамсалтай хэрэг вэ? Хайран цаг хугацаа!" гэсэн хариултыг сонссон байна. Яг энэ үед л Мэрид "Миний залуу" гэдэг энэхүү төслийг хийх санаа төрсөн гэнэ.
Мэри Стефенсон шавар ашиглан өөрийн гараар эдгээр "залуус"-ыг бүтээж, дээр нь нүүр царай зурж, гар хийцийн хувцас өмсгөн, тэдэнтэй хамт тусгай зураг авалтыг хийдэг байна. Жишээлбэл эдгээр зургуудаас Мэри ба түүний найз залуусыг аялал, оройн зоог, найзуудын хүрээнд гээд янз бүрийн романтик орчинд харж болно.
"Энэ төсөл бол бодит байдал биш харин миний хүсч буй харилцааны төсөөллийг илүү хөгжилтэй байдлаар үзүүлсэн хэрэг" гэж Мэри Стефенсон The New York Times сонинд ярьсан байна.