Мишель Обамагийн дурсамж ном худалдаанд гарна
24 хэл дээр хэвлэгдэнэ
АНУ-ын хуучин тэргүүн хатагтай Мишель Обама өөрийн дурсамж номыг худалдаанд гаргах гэж байна. Тэрээр энэхүү номын нээлтийн товыг өөрийн албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан зарлалаа. Тодруулбал "Becoming" нэртэй энэхүү дурсамж ном нь 2018 оны арваннэгдүгээр сарын 13-нд худалдаалагдаж эхлэхээр болжээ. Уг номонд Мишель Обама хүүхэд насны дурсамж, ээж болсон туршлага мөн АНУ-ын тэргүүн хатагтай болсон үе зэрэг амьдралынхаа чухал мөчүүдийг уншигчидтай хуваалцах болно.
"Becoming номыг бичих нь миний хувьд маш хувийн шинж чанартай туршлага болсон. Өөрийнхөө амьдралын маш гэнэтийн замналыг анх удаа шударгаар эргэцүүлж үзэхэд хүрсэн. Энэ номонд би өөрийн гарал үүсэл болон Чигакогийн өмнөд хэсэгт амьдарч байсан бяцхан охин бусдад урам зориг өгөхийн тулд хэрхэн өөрийн дуу хоолой, хүч чадлыг олж авсан талаар хуваалцах болно. Миний амьдралын туршлага уншигчдад өөрсдийнх нь хүсч буй хүн болоход нь туслах эр зоригийг өгнө гэж би найдаж байна. Би өөрийнхөө түүхийг хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Мишель Обама шинэ номынхоо талаар ярьжээ.
Энэхүү дурсамж ном нь Литва, Япон зэрэг нийт 24 хэл дээр хэвлэгдэн гарах болно. Одоогоор Монгол хэл дээр орчуулагдах үгүй нь тодорхойгүй байна.