Хайх

Өнөө цагийн супер баатрууд: Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа

Өнөө цагийн супер баатрууд: Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа

Эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Гудамжны урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг болох Бэнкси "Game Changer" нэртэй ээлжит бүтээлээ өнөө цагийн супер баатрууд болсон эмч, сувилагч нарт зориулжээ. Бэтмен, Хүн аалз зэрэг супер баатруудыг тоолгүй амны хаалт зүүсэн сувилагчийн тоглоомоор тоглож буй бяцхан хүүг дүрсэлсэн энэхүү граффити нь Английн Саутхэмптон дахь төв эмнэлгийн ханыг чимж байгаа аж.

Бэнкси "Ta бүхний хийж буй бүх зүйлд талархаж байна. Хэдийгээр миний бүтээл хар, цагаан өнгөтэй ч гэсэн энэ газрыг бага ч болов гэрэлтүүлнэ гэж найдаж байна" хэмээн бичжээ.

Сонирхуулахад энэ нь коронавирустэй холбоотой түүний анхны бүтээл биш юм. Бэнкси өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн нэрийн хуудас болсон хархуудаар дүүрсэн угаалгын өрөө бүхий шинэ бүтээлээ танилцуулж, "Намайг гэрээсээ ажиллахыг миний эхнэр үзэн яддаг" хэмээн бичиж байсан билээ.

 

 

Өнөө цагийн супер баатрууд: Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа (фото 1)

Өнөө цагийн супер баатрууд: Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа (фото 2)

Өнөө цагийн супер баатрууд: Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх