Хайх

\"Parasite\" киноны Америк хувилбарыг HBO бүтээнэ

"Parasite" киноны Америк хувилбарыг HBO бүтээнэ

Одоогоор цувралын гол дүрд тоглох жүжигчнийг хэлэлцэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

2020 оны Оскарын наадмын гол шагналуудыг түүсэн Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн "Parasite" киноноос сэдэвлэсэн цувралыг HBO суваг бүтээхээр болсон байна. Тэгвэл одоо HBO суваг цувралын гол дүрд тоглох жүжигчний сонголтыг хэлэлцэж эхэлснийг Collider мэдэгдлээ. Эх сурвалжийн онцолсноор одоогоор албан ёсны шийдвэр гараагүй ч продюсерууд Марк Руффалог гол дүрд нэр дэвшүүлж байгаа гэжээ.

HBO сувгийн "Parasite" цувралыг кино найруулагч Адам Маккей (Vice) Оскарын шагналт Бон Жун Хотой хамтран бүтээхээр болсон байна. Одоогоор энэхүү төсөл нь 5-6 ангитай богино цуврал болно гэж төлөвлөгдөж байгаа бөгөөд үйл явдал нь киноны үргэлжлэл эсвэл шинэчлэгдсэн хувилбар болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Сонирхуулахад Бон Жун Хогийн алдарт бүтээлийг дахин хийх эрхийг авахын төлөө Netflix стриминг тавцан өрсөлдсөн ч HBO-д ялагджээ.

Эргэн сануулахад "Parasite" кино Оскарын наадмаас "шилдэг кино", "шилдэг найруулагч", "шилдэг гадаад кино", "шилдэг кино зохиол (эх зохиол)" гэсэн дөрвөн шагналаас гадна Каннын кино наадмын гол шагналыг (Palme d'Or) хүртсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх