Хайх

Парис хотод Бэнксигийн гурван шинэ бүтээл олдлоо

Парис хотод Бэнксигийн гурван шинэ бүтээл олдлоо

Алдарт уран бүтээлч цагаачлалын бодлого болон Францын удирдлагуудыг шүүмжиллээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр хотын гудамжинд граффити уран бүтээлч Бэнксигийн гурван шинэ бүтээлийг олжээ.

Эдгээр шинэ бүтээлүүд нь Францын төрийн цагаачлалын бодлого болон ерөнхийдөө төрийн удирдлагуудын хийж байгаа үйлдлүүд, Европт дэлгэрч байгаа семитийн эсрэг үзлээс үүдэлтэй айдас гэх зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна. Эхний граффити зурагт өнгөт арьст охин хас тэмдгийг тод ягаан өнгийн Дамаск хээгээр бүрхэн будаж байгаа бол хоёр дах зурагт алдарт неоклассик уран зураач Жак-Луи Давидын "Napoleon Crossing the Alps" уран зургийн бага зэрэг өөрчилсөн хувилбар дүрслэгджээ. Харин сүүлийн бүтээлд нурууныхаа ард хөрөө барьсан эр гурван хөлтэй нохойд яс өгөх гэж байгаа нь харагдана.

Одоогийн байдлаар шинэ бүтээлүүдийг Бэнкси өөрөө зурсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна.

Парис хотод Бэнксигийн гурван шинэ бүтээл олдлоо (фото 1)

Парис хотод Бэнксигийн гурван шинэ бүтээл олдлоо (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх