Хайх

Парист Жеймс Бондын хувцаслалтын хэв маягийг харуулах үзэсгэлэн нээгдэнэ

Парист Жеймс Бондын хувцаслалтын хэв маягийг харуулах үзэсгэлэн нээгдэнэ

Fifty Years of Bond Style

Text: Б.Амина


Зураг:

Парис хотноо Жеймс Бондын хослол, аксесуар, тоноглол болон супер машинуудыг дэлгэх Fifty Years of Bond Style нэртэй үзэсгэлэн нээгдэнэ

Домогт 007 агент Жеймс Бондын хэв маяг өнгөрсөн зууны 60-аад оноос одоог хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулах үзэсгэлэн Парист нээгдэнэ. Их Британийн супер тагнуулын тухай эхний кинонд Шон Коннерын өмсдөг нүд булаам смокинг хүрмээс эхлүүлээд, Пирс Броснаны өмссөн Brioni-ийн хослолууд болон Том Форд Даниел Крейгд зориулж хийсэн илүү чөлөөт, спортлог загварууд гээд Бондын хувцаслалтын хагас зуун жилийн хэв маягийг үзэсгэлэн болгон дэлгэх гэж байна.

Үзэсгэлэнд мөн Бондын дур булаам бүсгүйчүүдийн гоёсон Azzedine Alaia, Roberto Cavalli, Versace болон Prada брэндүүдийн даашинзууд тавигдах аж. Харин өнөөг хүртэл хадгалагдаж үлдээгүй зарим хэрэгслүүд буюу жишээ нь Урсула Андресс далайн эргийн хэсэгт өмсдөг бикини зэрэг зүйлсийг тус үзэсгэлэнд зориулж дахин урласан байна.

Жеймс Бондын хэв маягийг мэдээж супер машингүйгээр төсөөлөшгүй. Үзэсгэлэнд 007 агентын Aston Martin DB5 болон DB10 загварын машинууд тавигдана.

Fifty Years of Bond Style үзэсгэлэн Парис хотноо La Villette-д дөрөвдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 4-н хүртэл олны хүртээл болно.

Парист Жеймс Бондын хувцаслалтын хэв маягийг харуулах үзэсгэлэн нээгдэнэ (фото 1)Парист Жеймс Бондын хувцаслалтын хэв маягийг харуулах үзэсгэлэн нээгдэнэ (фото 2)Парист Жеймс Бондын хувцаслалтын хэв маягийг харуулах үзэсгэлэн нээгдэнэ (фото 3)

цааш үзэх