Хайх

Playtime 2019 наадмын \"Pre-Party\" үдэшлэг дээр юу болох вэ?

Playtime 2019 наадмын "Pre-Party" үдэшлэг дээр юу болох вэ?

"Бие халаалт"

Text: Buro.Mongolia


Энэ зуны хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Playtime 2019 амьд хөгжмийн наадам болоход хэдхэн хоног үлджээ. Харин Playtime наадмыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүст зориулаад тус наадмын зохион байгуулагчид бидэнд бас нэгэн гэнэтийн бэлэг барилаа. Тодруулбал тэд "Playtime 2019 Summer Pre-Party" зохион байгуулан наадмын үнэнч үзэгчдийг урьж байна. Үдэшлэг энэ зуны хамгийн урт өдөр буюу 6-р сарын 22-нд 18:00 цагаас Гранд Зайсан Хилл Цогцолборт зохион байгуулагдах болно.

Ингээд уг арга хэмжээнд очих хэд, хэдэн шалтгаан байгааг бид тайлбарлахаар шийдлээ.

Playtime-ын тайзнаа гарах авьяаслаг уран бүтээлчдийн тоглолт

Дээр дурдсанчлан Playtime наадмын нээлтийг хүлээж тэсэхгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд "Pre Party" үдэшлэг дээр Bodikhuu, Wondha Mountain, Silhouette Tuesday, Sir Alex, The Colors, The Lemons гээд "PLAYTIME 2019" наадмын шинэ залуу авьяастнууд болон наадмын үнэнч оддын тоглолтыг үзэж, сэтгэл зүрхээрээ хамтдаа "биеэ халаах" боломж бүрдэнэ.

Playtime 2019 наадмын үеэр юу хийхээ мэдэж авна

Playtime 2019 наадам нийт найман тайз болон асрын хөтөлбөртэй. Та "Summer Pre-Party"-д л ирснээр бусад тайз ба хөтөлбөрүүдтэй танилцахаас гадна Гачуурт тосгон руу хэрхэн очих, юу авч явах, хэрхэн хувцаслах, ямар хоол идэж, уух, хэзээ йог хийх гээд маш олон хэрэгцээтэй мэдээллийг зохион байгуулагчдаас олж мэдэх болно.

Наадмын тасалбарыг 30% хөнгөлөлттэй авах боломж бүрдэнэ

Эцсийн бөгөөд хамгийн чухал шалтгаан нь Playtime 2019 наадмын гурван өдрийн тасалбарыг 30% хөнгөлөлттэй авах боломжтой байна!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх