Хайх

Рианна дэлхийн удирдагчдаас боловсролын салбарт илүү их мөнгө зарцуулахыг хүслээ

Рианна дэлхийн удирдагчдаас боловсролын салбарт илүү их мөнгө зарцуулахыг хүслээ

Twitter-ээр дамжуулж

Text: Buro.Mongolia


Зураг:

G20 чуулганы өмнө дуучин Рианна дэлхийн удирдагчдад хандан боловсролын хүртээмжийн асуудлыг хөндлөө. Тэрээр Twitter хуудсаар дамжуулж Аргентины ерөнхийлөгч, Канад улсын ерөнхий сайд, Францын ерөнхийлөгч мөн Германы канцлер Ангела Меркелийн хэвлэлийн нарийн бичгийн даргатай холбогджээ.

Ингэхдээ дуучин бүсгүй тэднээс Global Partnership for Education сангийн хөрөнгө оруулалтыг дэмжихийг хүсжээ. Энэхүү сан нь хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд чанартай ерөнхий боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд дуучин бүсгүй тус байгууллагын элчээр ажилладаг юм.

Хэдхэн цагийн дараа дэлхийн удирдагчид Рианнад хариу өгсөн байна. Тухайлбал Аргентин улсын боловсролын яамны сайд 2013 оноос эхлэн улсынхаа боловсролын салбарт ашиглаж буй зардлыг хоёр дахин нэмсэн гэж мэдэгджээ.

цааш үзэх