Рианна, Кендрик Ламар нарын шинэ клипийг хоёр хоногийн дотор 14 сая удаа үзжээ
Youtube дээр
Дуучин Рианна, рэпер Кендрик Ламар нар "Loyalty" гэх шинэ видео клип гаргасан байна. Энэхүү видео клипийг хоёр хоногийн дотор Youtube суваг дээр 14 сая удаа үзсэн байна.
Клипний үйл явдалд Рианна рэперийн найз бүсгүйн дүрд тоглосноороо онцлог болсон юм. Мөн уг видеог хийхэд төрөл бүрийн тусгай эффектүүд ашиглагдсан харагдлаа. Жишээ нь өндөр барилгын орой дээрээс Рианна зөвхөн Кендрик Ламарын гараас дүүжлэгдэж, мөн засмал зам дээр тэд элсэнд шигдэн орж байгаа нь өвөрмөц дүр зураглал бий болгожээ.
"Loyalty" дуу нь Кендрик Ламарын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан "Damn" нэртэй дөрөв дэх цомогт багтсан байгаа.