Рианнагийн найз залуу Хассан Жамилийн талаар бид юу мэдэх вэ
Саудын тэрбумтан
Рианна нэгэн нууцлаг залууг үнсэж буйгаар папарацци зурагчдын дуранд өртөн шуугиан дэгдээснээс хойш бараг хоёр жил өнгөрчээ. Тэр мөчөөс хойш хосууд харилцаагаа олны нүднээс хол байлгаж ирсэн ч Испани, Мексик, Итали зэрэг орнуудаар хамтдаа аялж байгаа нь дуулдсан билээ. Харин саяхан Рианна Interview сэтгүүлд ярилцлага өгөхдөө найз залуугийнхаа талаар дурдаж, тэр ч бүү хэл дурласан гэдгээ онцлон хэлсэн байна. Мөн сэтгүүлч түүнээс хурим хийх талаар төлөвлөж байгаа эсэхийг нь тодруулахад Рианна "Үүнийг бурхан л мэднэ шүү дээ" хэмээн хариулжээ. Ингээд Рианнагийн дурлалт залуутай дэлгэрэнгүй танилцацгаая.
I
Түүний нэрийг Хассан Мохаммед Абдул Латиф Жамиль гэдэг. Тэрээр Саудын Араб улсад 1988 оны аравдугаар сарын 22-нд Жинлүүрийн ордонд төрсөн юм. Astrology вебсайтын мэдэгдэж буйгаар "Жинлүүр (Хассан) ба Загасны (Рианна) ордныхон хоорондоо тун таарамжтай байдаг бөгөөд хайр дурлалын харилцаа нь асуудал, бэрхшээл багатай, тайван амгалан өрнөдөг" байна.
II
Түүний гэр бүл өв хөрөнгөөрөө Араб улсын хамгийн чинээлэг гэр бүлүүдийн 12-р байранд бичигддэг бөгөөд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг. Мөн Хассаны гэр бүл Abdul Latif Jameel Co. гэх Саудын Араб улсад Toyota брэндийг борлуулах цор ганц эрхтэй компанийг эзэмшдэг төдийгүй "Dawry Jameel" нэртэй Саудын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийг давхар эзэмшдэг байна.
III
Хассан Жамиль 2001 онд Токиогийн "Sophia University"-аас олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хүртэж, дараа нь Лондонгийн Бизнесийн сургуулиас магистрын зэргээ хүртсэн билээ. Ингэснээр тэрээр Араб, Англи ба Япон хэлийг бүрэн эзэмшсэн юм.
IV
Одоогоор Хассан Abdul Latif Jameel Co. компанийн нийгмийг чиглэсэн сайн үйлсийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг Community Jameel Saudi Arabia консорциумын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
V
Хассан 2012 онд Лина Лазар гэх урлагийн шүүмжлэгч, куратор бүсгүйтэй гэрлэсэн боловч таван жилийн дараа салсан билээ.