Хайх

The Rolling Stones хамтлаг шинэ цомог гаргана

The Rolling Stones хамтлаг шинэ цомог гаргана

2005 оноос хойш

Text: Б.Амина


Зураг:

The Rolling Stones хамтлагийн гитарчин Ронни Вуд хамтлаг шинэ цомгийнхоо ажилд орсон тухайгаа мэдэгдлээ

1962 онд байгуулагдсан The Rolling Stones хамтлаг хамгийн сүүлд 2005 онд A Bigger Bang цомгоо гаргаад байсан билээ. Харин саяхан хамтлагийн гитарчин Ронни Вуд нэгэн ярилцлагадаа шинэ цомогтоо зориулж уран бүтээлээ бичүүлж буйгаа дурдсан байна. Шинэхэн цомог яг хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ жилдээ багтааж гаргахаар ажиллаж байгаа аж. Цомогт The Rolling Stones хамтлагийн шинэ дуунуудаас гадна Хаулин Вулф, Литтл Уолтер нарын уран бүтээлийн ковер хувилбарууд багтах юм байна.

The Rolling Stones Их Британид 22 цомог, АНУ-д 24 цомог гаргаж байсны хамгийн сүүлийн цомог нь одоогоос 11 жилийн өмнө гарсан билээ.

 

цааш үзэх