Хайх

"Sex and the City" цувралын үргэлжлэлд Саманта Жонсын оронд хоёр шинэ баатар гарч ирнэ

Орчин үеийн амьдралыг харуулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт HBO Max стриминг платформ "Sex and the City" цувралын үргэлжлэлийг гаргахаар болсноо зарласан билээ. Нийт 10 ангиас бүрдэх "And Just Like That..." нэртэй цувралд жүжигчин Сара Жессика Паркер, Кристин Дэвис, Синтия Никсон нар тоглох бөгөөд харамсалтай нь Саманта Жонсын дүрийг бүтээсэн Ким Кэтролл төсөлд оролцохгүй гэдэг нь тодорхой болсон юм.

Гэхдээ продюсерууд шинэ цувралыг яг л Нью-Йорк шиг арьс өнгө, үндэстний хувьд илүү олон янзын болгохыг хүсэж байгаа гэжээ. Тиймээс үзэгчдийг Африк Америк болон Ази гаралтай хоёр шинэ баатар хүлээж байна гэж Daily Mail сонин мэдэгдлээ.

"Саманта эргэн ирэхгүй. Гэхдээ бидний амьдарч байгаа ертөнцийг илүү сайн тусгаж, шинэ үеийнхэнд танилцуулах зоригтой, хүчирхэг эмэгтэйчүүдийг шинээр бүтээсэн. 2021 оны Нью-Йоркийн жинхэнэ эмэгтэйчүүдийг харуулах цаг ирлээ" гэж Daily Mail сонины эх сурвалж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар "And Just Like That..." цуврал яг хэзээ үзэгчдийн хүртээл болох нь тодорхойгүй байгаа ч зураг авалт энэ зун хийгдэж эхлэх юм.

Та Саманта Жонсын шилдэг төрхүүдийг эндээс хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх