Хайх

“Sex and the City” цувралын зохиолч Кэрри яагаад Эйданийг сонгоогүй болохыг дэлгэлээ

“Sex and the City” цувралын зохиолч Кэрри яагаад Эйданийг сонгоогүй болохыг дэлгэлээ

Бас дараагийн анги гарах үгүйг тодрууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн бүсгүйчүүдийг зургаан жилийн турш байлдан дагуулсан "Sex and the City" цуврал 2004 онд албан ёсоор өндөрлөсөн билээ. Хэрэв та санаж байгаа бол цувралын гол дүрийн бүсгүй Кэрри Брэдшоу өөрийн дурлалт залуу "Mr. Big"-ийг сонгож үйл явдал аз жаргалтайгаар төгсдөг. Тэгвэл "Sex and the City" номын зохиолч Кэндис Бушнелл цувралын үйл явдал огт өөр төгсгөлтэй байх боломжтой байсныг Us Weekly сэтгүүлд ярьжээ.

Кэндис Бушнеллын хэлснээр бол Кэрри, Эйданыг сонгож болох байсан гэжээ. Гэвч зохиолч бүсгүйн ээж Эйданыг ямар нэг тодорхойгүй шалтгаанаар үргэлж үзэн яддаг байсан гэнэ. "Би аав, ээжийнхээ гэрт зочлох бүрт тэр надаас 'Кэрри яагаад Mr. Big-тэй биш Эйдантай хамт байгаа юм бэ? Чи Эйданаас ангижрах ёстой!' гэж хэлдэг байсан" гэж зохиолч бүсгүй ярьсан байна. Ямартаа ч түүний ээж Эйданыг Кэррид тохирох хүн гэж хэзээ ч бодож байгаагүй учраас Бушнелл тэдний харилцааг төгсгөхөөр шийджээ.

Сүүлийн үед "Sex and the City" бүрэн хэмжээний киноны гуравдугаар анги гарна гэсэн мэдээллүүд маш ихээр тархах болсон. Харин сэтгүүлчид Кэндис Бушнеллээс энэ талаар тодруулахад "Би үнэхээр үүнийг хүсч байна. Би шинэ анги дээр яг одоо ч ажиллаж эхлэхэд бэлэн байгаа. Одоогоор шинэ анги хийгдэх үгүй нь тодорхойгүй байна. Магадгүй хэзээ ч гарахгүй ч байж магадгүй. Гэхдээ би гараасай гэж маш их хүсч байгаа" гэж ярьжээ.

"Sex and the City" бүрэн хэмжээний кино 2008 онд анх нээлтээ хийж байсан бол дараагийн анги нь 2010 онд "Sex and the City 2" нэртэйгээр цацагдсан билээ. 

“Sex and the City” цувралын зохиолч Кэрри яагаад Эйданийг сонгоогүй болохыг дэлгэлээ (фото 1)

цааш үзэх