Хайх

Шинэ \"Batman\" кинонд Харви Дентийн дүрд тоглох жүжигчин тодорлоо

Шинэ "Batman" кинонд Харви Дентийн дүрд тоглох жүжигчин тодорлоо

Роберт Паттинсоны тоглосон шинэ "Batman" 2021 онд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Удахгүй шинээр гарах "Batman" киноны найруулагч Мэтт Ривз киноны эсрэг дүрийн баатруудын нэг болох "Хоёр нүүрт" буюу Харви Дентийн дүрийг бүтээх жүжигчний нэрийг зарлалаа. Тодруулбал DC Comics-ийн хамгийн алдартай хорон санаатнуудын нэгийг жүжигчин Питер Сарсгаард дэлгэцнээ амилуулахаар болжээ. Тэрээр өмнө нь "Jackie", "Blue Jasmine" болон бусад олон кинонд тоглож байсан туршлагатай жүжигчин юм.

Эргэн сануулахад Мэтт Ривзийн бүтээж буй "Batman" киноны гол дүрд (Брюс Уэйн) Роберт Паттинсон тоглож байгаа билээ. Харин Селена Кайл буюу "Муур эмэгтэй"-г Зоуи Кравиц бүтээх бол Пол Дано "Riddler"-ийн дүрд хувирах болно. Мөн жүжигчин Энди Серкис Бэтмений үнэнч туслах Альфредийн дүрийг бүтээж, комиссар Гордоныг "Westworld" цувралаар алдаршсан Жеффри Райт амилуулах болсон нь батлагдаад байна. Одоогийн байдлаар кино зохиол болон бусад жүжигчдийн сонголт тодорхой болоогүй байгаа ч жүжигчин Колин Фаррелл хорон санаат Пингвиний дүрд тоглохоор яригдаж байгааг эх сурвалжууд мэдэгджээ.

Шинэ "Batman" 2021 оны зургаадугаар сарын 25-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх