Хайх

“Spirited Away” анимэйшн тайзнаа жүжиг болон амилна

“Spirited Away” анимэйшн тайзнаа жүжиг болон амилна

Ghibli студийн ээлжит гэнэтийн бэлэг

Text: Buro.Mongolia


Японы Ghibli студи алдарт “Spirited Away” анимэйшнээс сэдэвлэсэн жүжиг ирэх оны хоёрдугаар сард Токиогийн Эзэн хааны театрын тайзнаа тоглогдох болсныг зарлалаа. Энэхүү баярт мэдээг Ghibli студи Instagram хуудсаараа дамжуулан зарласан ба жүжгийг Японы алдарт Toho кино компанитай хамтран тавихаар болжээ.

Түүнчлэн жүжгийн найруулагчаар театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Tony Awards” наадмын шагналт найруулагч Жон Киард ажиллахаар сонгогдсон байна. “Би ‘Spirited Away’ киноны тайзны хувилбар дээр ажиллаж байгаадаа маш их баярлаж байна. Байгаль орчноо хайрлан хамгаалах, бидний дотор орших сүнсний хүчинд итгэх, залуучуудад урам зориг өгөх гээд ‘Spirited Away’-ийн бүхий л санааг тайзнаа илэрхийлэн гаргах болно” хэмээн Жон Киард ярилцлагадаа дурдсан юм. Харин Ghibli студийн продюсер Тосио Сузуки "Хаяао болон миний бие Жонд үнэхээр их итгэдэг. Түүнийг Чихирог тайзан дээр хэрхэн бүтээх бол гэдгийг сэтгэл догдлон хүлээж байна” хэмээжээ. Мөн жүжгийн гол дүрүүд аль хэдийн тодорсон ба Чихирогийн дүрийг залуу жүжигчид болох Канна Хашимото болон Моне Камишираши нар бүтээхээр болсон байна.

“Spirited Away” анимэйшн тайзнаа жүжиг болон амилна (фото 1)

Эргэн сануулахад 2001 онд дэлгэцнээ анх гарч байсан “Spirited Away” анимэйшн 2002 онд Оскарын шагнал хүртсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх