Хайх

“Амиа хорлогчдын бүлэг” киноны анхны трейлер гарлаа

Жаред Лето, Кара Делевинь, Уилл Смит болон бусад


Тоймгүй олон постер болон шүтэн бишрэгчдийн таамаглалын дараа Warner Bros. Pictures өөрийн YouTube хуудаснаа “Амиа хорлогчдын бүлэг” киноны анхны трейлерийг толилууллаа

Зарим нэгэн азтангууд энэхүү киноны трейлерийг сая болж өнгөрсөн Comic-Con наадам дээр үзсэн бол бидний хувьд одоо таалан сонирхож болох нь.
Кинонд Марго Роббигийн тоглосон нугараач Харли Квинн, Кара Делевиний бүтээсэн Бэтмэн Дэдшотын дайсан "Эрхэндээ оруулагч", Ахмад Бумеранг болон хамгийн их хүлээлтийг үүсгэсэн танигдашгүй Жаред Летогийн дүрсэлсэн Жокер гарна. Тэрбээр бичлэгийн төгсгөлд "Би чамайг алахгүй ээ. Харин зүгээр чамайг маш ихээр өвтгөх болно" гэж хэлнэ.

"Амиа хорлогчдын бүлэг"-ийг найруулагч Дэвид Эйр бүтээсэн ба энэ нь "Бэтмэн Супермэний эсрэг" гэх зэрэг ертөнцийн тухай өгүүлж буй гурав дахь кино бүтээл нь болж байгаа аж. Зураг авалт 9 дүгээр сард дуусах ба ирэх оны 8 дугаар сард олон нийтийн хүртээл болох юм.

цааш үзэх