Цаг үргэлж дэлгэцээ ширтэхдээ бид ямар гунигтай бас ганцаардмал харагддаг болохыг нэгэн гэрэл зурагчин үзүүллээ
Орчин үеийн амьдралын хэв маяг
Америкийн гэрэл зурагчин Эрик Пикерсгилл сүүлийн хэдэн жилийн турш эрчимтэй хөгжиж буй технологийн эрин үед хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг өөрийн бүтээлүүдээрээ харуулсаар байгаа билээ. Тэрээр 2014 онд "Removed" нэртэй цуврал гэрэл зургийн төслөө эхлүүлсэн бөгөөд өөрийн бүтээлүүдээрээ дамжуулан энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулсан байна.
Эрик Пикерсгилл энэхүү төслийн хүрээнд ухаалаг утсаа ширтэж байгаа эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өөрийн дурандаа буулгажээ. Гэхдээ тэрээр ингэхдээ тэдний зургуудаас гар утаснуудыг "арилгасан" нь бид үнэн хэрэгтээ ямар ганцаардмал, гунигтай, утга учиргүй амьдралын хэв маягтай болсныг хөндлөнгөөс харахад хүргэж байгаа юм. Амьд харилцаа үүсгэхийн оронд эргэн тойрноо үл ойшоон утга учиргүй дэлгэцээ ширтэх хүмүүсийн гунигтай дүр зураг таныг түр ч болов гар утаснаас тань холдуулна гэж найдаж байна.