Хайх

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн

Уэс Андерсоны зүүдний мэт орчин бодит байдалд тусгалаа олсон нь

Text: Buro.Mongolia


Зүүд мөрөөдлийн мэт өөгүй ертөнц, нүд баясгам өнгө будгаараа ялгардаг найруулагч Уэс Андерсоны кинонууд олон хүнд шинийг бүтээх урам зориг, хорвоог арай өөр өнцгөөс харах боломж олгодог болов уу. Тэгвэл тэдний нэг болох Шотландаас гаралтай гэрэл зурагчин Су Бернелл "Усан сангийн дэргэд" хэмээх Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.

Зурагчин Су Бернелл төрөлх хот болох Эдинбург дахь усан сангуудын архитектур дизайны шийдлийг олон нийтэд харуулах зорилгоор уг төслөө эхлүүлжээ. Архитектурт дуртай түүний хувьд энэхүү санаа нь улам баяжин зөвхөн Эдинбург ч биш цаашлаад Лондон, Манчестер, Глазго болон Парис хотуудын усан сангуудыг дурандаа буулгах сэдэл өгсөн байна. Ингэхдээ усан сан дахь нэн орчин үеийн элементүүдийг багасган аль болох дизайн, геометрт төвлөрсөн гэрэл зургууд дарахыг хичээжээ. Пастел өнгө давамгайлсан зүүдний мэт орчинд усанд сэлж буй хүмүүсийг харуулсан түүний гэрэл зургууд яг л Уэс Андерсоны кино мэт сэтгэгдэл төрүүлсэн ба энэ нь түүнд улам их урам өгсөн болохыг Су Бернелл онцолсон юм.

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 1)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 2)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 3)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 4)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 5)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 6)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 7)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 8)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 9)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 10)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 11)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 12)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 13)

“Усан сангийн дэргэд”: Уэс Андерсоны киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн (фото 14)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх