Хайх

Жүжигчин Коул Спраус хэрхэн гэрэл зурагчин болсон бэ?

Жүжигчин Коул Спраус хэрхэн гэрэл зурагчин болсон бэ?

Түүний дуранд буусан бүтээлч ажлууд

Text: Buro.Mongolia


"Riverdale" цувралын гол дүр Коул Спраус чадварлаг жүжигчнээс гадна авьяаслаг гэрэл зурагчин гэдгээрээ олонд танигдсан билээ. Өдгөө 27 настай Коул Спраус дөнгөж таван настайгаасаа эхлэн кино урлагийн салбарт хөл тавьсан ба түүнийг бид Disney сувгийн "The Suite Life of Zack & Cody" цувралын гол дүр, "Friends", "Hannah Montana" зэрэг алдартай телевизийн цувралуудад туслах дүр бүтээж байснаар нь сайн мэднэ.

Залуу жүжигчний хувьд энтертэйнментийн салбар тийм ч хялбар байгаагүй бөгөөд 2011 онд жүжигчний ажлаас хэсэг завсарлага авч, боловсролдоо ихэнх цагаа зарцуулах болжээ. Харин тэрээр 2015 онд сэтгэл хямралтай тэмцэж буй тухайгаа олон нийтэд дэлгэсэн юм. Түүний хувьд олны нүдэн дээр хүүхэд насаа өнгөрүүлж, өсөж торних нь сэтгэл хямралд ороход хүргэсэн байна.

Хамгийн сонирхолтой нь Коул Спраус сэтгэл хямралтайгаа тэмцэж байх явцдаа гэрэл зурагт дуртайгаа олж нээсэн ба энэхүү шинэ хобби нь түүнийг сэтгэл хямралаа туулж гарахад нь тусалжээ. "Гэрэл зураг өөрийгөө илэрхийлэх, өөрийн гэсэн бүтээл туурвих боломж олгодог бол харин жүжигчин хүн өөр хэн нэгний бүтээлийг бусдад илэрхийлэх зорилготой байдаг. Хэрэв та гэрэл зурагчин бол өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломжтой" хэмээн Teen Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэрэл зурагт яагаад татагдсан болохоо тайлбарласан юм.

Ингэж 2016 онд гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн тэрээр энэ хугацаанд Wall Street Journal, The Sunday Times, Vogue Italia зэрэг сэтгүүлүүдтэй хамтран ажиллажээ. Коул ихэвчлэн хөрөг болон байгалийн зураг дардаг ба түүний зургуудыг ажиглах төдийд л гүн гүнзгий мэдрэмж төрж, сонирхолтой бодлууд ар араасаа хөврөх ажээ. Ингээд гэрэл зурагчин Коул Спраусын бүтээлч ажлуудтай танилцацгаая.

Wall Street Journal Magazine сэтгүүлд зориулсан "Залуу Холливүүд" хэмээх зураг авалт

Загвар өмсөгч Кендалл Женнерийн оролцсон The Sunday Times  сэтгүүлийн зураг авалт

Жүжигчин Софи Тернерийн оролцсон W сэтгүүлийн зураг авалт

Дуучин Сэм Смитийн оролцсон Vogue Italia сэтгүүлийн зураг авалт

"Riverdale" цувралын жүжигчдийн хөрөг

Коул Спраусын дуранд буусан байгалийн зургууд

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх