The Beatles хамтлагийн бичсэн хүсэлт дуудлага худалдаанд тавигдлаа
1968 оноос мэндчилж байна
The Beatles хамтлагийн гишүүд санал нэгтэйгээр The Clockwork Orange киноны зохиолчид хүсэлт бичин илгээж байсан сонирхолтой бичгийг дуудлага худалдаагаар авах боломжтой боллоо
Энтони Бержессийн зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон кинонд Стэнли Кубрикээс өмнө америк кино зохиолч Терри Саузерн ажиллаж байжээ. Саузерн киноны гол дүрийн жүжигчнээр тэр үедээ Blowup киногоороо нэрд гараад байсан Дэвид Хеммингсийг сонгож байлаа. Гэвч олон нийт болон Ливерпулийн алдарт дөрвөл Саузернын шийдвэрт сэтгэл дундуур үлдсэн юм. The Beatles хамтлагийн гишүүд Алексийн дүрд The Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггерыг сонгох хүсэлт бүхий өргөдөл бичиж байжээ. Өргөдөл бичигт мөн Марианна Фэйтфулл, Жеймс Фокс болон бусад алдартнууд ч нэгджээ.
Харин одоо The Beatles хамтлагийн бүх гишүүдийн гарын үсэгтэй ховор баримт Paddle8 онлайн дуудлага худалдаанд 14 мянган доллараас эхлэх үнэтэйгээр тавигдлаа.