Хайх

Токио хотод Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн парк нээгдэнэ

Хүрэлцэн ирсэн хүмүүс Хогвартс сургууль, Муруй гудамжинд очиж үзэж болно

Text: Buro.Mongolia


Warner Bros. студи Токио хотод 2023 онд Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн парк нээхээр төлөвлөжээ. Энэхүү сэдэвчилсэн парк нь Токио хотын төвөөс 30 минутын зайд орших Нэрима нэртэй дүүрэгт баригдахаар болсон байна.

Сэдэвчилсэн паркт хүрэлцэн ирсэн зочид шидтэн хүүгийн тухай алдарт кинонд ашигласан костюм, декорац болон бусад эд хогшлуудыг үзэж сонирхох боломжтой. Түүнчлэн энэхүү паркт зориулан Хогвартс сургууль, Муруй гудамж, Хориотой ой, Гринготтс банк зэрэг шидтэний ертөнцийн бүхий л чухал байршлуудыг бүтээн байгуулахаар болжээ.

Нийт 30,000 м2 талбайг эзлэх энэхүү сэдэвчилсэн парк нь яг л Харри Поттерын ертөнцөд ирсэн мэт мэдрэмжийг төрүүлэх болно.

цааш үзэх